
Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 94 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ
Амралтын өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 06-07-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 251 дуудлага мэдээлэл иржээ.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолоочийг илрүүлж илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
- 2021.02.07-ны өдрийн 17.30 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Буянт сум 3-р баг “Урамт” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 45км/ шороон замд улсын дугааргүй Хурд маркийн мотоцикл Toyota corolla маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 29 настай, эрэгтэй Х-н амь нас хохирсон.
- 2021.02.06-ны өдөр 21.00 цагийн орчим Баян-Өлгий аймаг Толбо сум 6-р баг “Бураат” гэх газар /сумын төвөөс баруун 15км/ шороон замд Northbenz маркийн автомашин онхолдож, жолооч 27 настай, эрэгтэй Э-н амь нас хохирсон.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж явахыг цагдаагийн байгууллагаас АНХААРУУЛЖ байна.
Эх сурвалж: ТЦА