Б.Баатархүү: Иргэн Ц гадны нөлөөтэй, И өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан

Б.Баатархүү: Иргэн Ц гадны нөлөөтэй, И өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан

Өчигдөр гарсан хэргийн талаар ЦЕГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хоёрдугаар сарын 07-ны өдрийн 03 цагт орчимд БЗД-т хүн нас барсан гэх дуудлага эрүүл мэндийн байгууллагат эхэлж ирсний дагуу цагдаагийн байгууллага мөн очиж ажилласан.

Хэргийн газрын эхний үзлэгээр 23 настай Ц гадны нөлөөтэй амь насаа алдсан, 20 настай И өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан. БЗД-ийн Цагдаагийн газар хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Иргэд, олон нийт маань хэргийн талаар буруу ташаа мэдээлэл бүү тараагаарай гэж хүсэх байна" гэлээ.