"Элизабет" хотхоны 214 дүгээр байранд хөл хорио тогтоожээ

"Элизабет" хотхоны 214 дүгээр байранд хөл хорио тогтоожээ

БЗД-ийн 26 дугаар хороо "Элизабет" хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалтад авлаа.

Иргэдийг шинжилгээнд хамруулах, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж, утсаар мэдээлэл өгөх ажил үргэлжилж байна.

Тусгаарлалтад орсон иргэд, 

  • Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
  • Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
  • Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандах боломжтой юм.

Тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг тус дүүргийн онцгой комиссоос анхааруулж байна.