
ЭМЯ-наас цар тахлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр өнөөдөр 34 хүн эдгэрч, гэртээ гарсан талаар мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад ковид-19-ийн халдвар авсан 1618 хүн эдгэрээд байна
ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 21387 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ” хэмээсэн юм.
Тодруулбал, бүгд нийслэлд тэр дундаа БГД, БЗД, СХД, СБД, ХУД, Налайх дүүрэгт бүртгэгдсэн ба 29 нь хавьтал судлалаар, дөрөв нь шинээр бүртгэгджээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 2207 бүртгэгдэж түүний 1618 нь эмчлэгдэж эдгэрсэн Өдөрт дунджаар 20 гаруй мянган шинжилгээ хийж байгаа нь өндөр хөгжилтэй орнуудтай адил учир оношилгооны чадамж сайн байгаа гэсэн үг гэв.