
ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГАД 33 ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ Н.ОЮУНЧИМЭГ
XVII жарны 35 дахь он “ЦӨӨВӨР” хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн босгон дээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14-р зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.
Салбарын хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлж, хүүхэд, гэр бүлийн төлөө хоёргүй сэтгэлээр санаачилгатай ажиллаж Хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан Н.Оюунчимэгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун болон агентлагийн хамт олон нь хүлээн авч баяр хүргэж, амжилт хүслээ.
Н.Оюунчимэг нь хүүхдийн байгууллагад 33 жил, тус агентлагт 20 жил үр бүтээлтэй ажиллаж монголын хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшил, үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийн талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа хийх, хүний нөөцийг чадваржуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.