
Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.02.12) мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 30468 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 40 хүнээс халдвар илэрлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудаас нэг нь Токиогийн нислэгээр ирсэн хүн бол үлдсэн 39 нь өмнө нь бүртгэгдсэн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм.