Covid-19 өвчнөөр 885 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Covid-19 өвчнөөр 885 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ яг одоо танилцуулж байна. Ковид-19 өвчнөөр өвчилсөн тохиолдын тоо өнөөдөр хамгийн өндөр бүртгэгдсэн байна. 

885 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 884 тохиолдол нь дотоодын халдвар бөгөөд нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтан байна. 

Дотоодод бүртгэгдсэн халдварын 836 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд үлдсэн 48 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. 

Ингэснээр дотоодын халдвар нийтдээ 16303 болж бүртгэгдэж байна. Харин эдгэрсэн хүний тоо 9887 болж нэмэгдэж байна.