ОХУ Америкийн эсрэг шинэ хориг тавилаа

ОХУ Америкийн эсрэг шинэ хориг тавилаа

Пүрэв гарагт АНУ-ын зүгээс Оросын эсрэг тавьж буй шинэ хориг арга хэмжээгээ танилцуулж,  ОХУ-ын хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн болон визний хориг тавьж, Вашингтон дахь 10 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөсөн юм. Тэгвэл ОХУ-ын Засгийн газар ч хариу хориг тавьж байгаагаа мэдэгдлээ. Хоригийн хүрээнд Москва дахь АНУ-ын элчин сайдын яамны 10 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөж, элчин сайдад нь засгийн газартайгаа зөвлөлдөх зорилгоор нутаг буцахыг зөвлөжээ.

Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн яам тус улсад зорчихыг хориглосон Америкийн албан тушаалтнуудын жагсаалтыг нийтэлжээ. Уг жагсаалтад АНУ-ын Ерөнхий прокурор Мэррик Гарланд, Холбооны хорих ангийн товчооны дарга Майкл Карвахаль, Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркос, АНУ-ын Ерөнхийлөгчийн дотоодын бодлогын асуудал хариуцсан зөвлөх Сьюзан Райс, Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Рэй, Үндэсний тагнуулын газрын дарга Эврил Хейнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлах хариуцсан туслах асан, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах асан Жон Болтон, Тагнуулын төв газрын дарга асан Роберт Вулси нарыг оруулжээ. Эдгээр хүмүүс ОХУ-ын эсрэг чиглэсэн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцсон учир ийм арга хэмжээ авсан байна. 

Мөн ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын сангууд, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хориглохоор болжээ.