
Ковид19 халдварын эсрэг вакцины нийлүүлэлт саатаж, хоёр дахь тунгаа хийлгэх иргэдийн хувьд багагүй хүлээлт үүсгэн бухимдаж буй. Тэгвэл ирэх долоо хоногт вакцин ирж, долоо хоногийн сүүлээр Синофармын вакцины давтан тунг хийж эхэлнэ хэмээн Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Харин АстраЗенека вакцины давтан тунд хамрагдах 100 мянган хүнээс эрүүл мэндийн салбарынхны тарилга хэдийн эхэлжээ. Ковакс хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх АстраЗенека вакцины дараагийн ээлж мөн ирэх долоо хоногт бууснаар эхний тунгаа авсан хүмүүсийг бүрэн дархлаажуулах боломжтой болох аж. Тэгвэл Хятадын Синофарм вакцины давтан тунг долоо хоногийн сүүлээр хийж эхлэхээр төлөвлөж байна. Хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа болсон иргэдэд мессежээр мэдээлэл очих юм.