MeToo хөдөлгөөнөөс таван байгууллагад албан бичиг хүргүүлжээ

MeToo хөдөлгөөнөөс таван байгууллагад албан бичиг хүргүүлжээ

Охид эмэгтэйчүүд өөрт тохиолдсон хүчирхийлэл, аюулын талаар илэн далангүй илэрхийлдэг олон улсын Mе Too хөдөлгөөн  анх 2017 онд жүжигчин Алисса Милано эхлүүлж байсан түүхтэй.

Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар охид бүсгүйчүүд сошиалд өөрт тохиолдож байсан зүйлсийг хуваалцсан билээ. Үүнтэй холбоотойгоор Монголд мөн Me Too хөдөлгөөнийг хэсэг эмэгтэйчүүд эхлүүлсэн байна. Тэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын охид эмэгтэйчүүдэд учруулсан байж болзошгүй ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн үйлдэхүй эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар албан бичгийг таван байгууллагат илгээжээ. Тэд УИХ-ын Ёс зүй байнгын хороон дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг зэрэгт хандсан байна. 

MeToo хөдөлгөөнөөс таван байгууллагад албан бичиг хүргүүлжээ