
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Гэхдээ эмнэлгээс гарч буй иргэдийг хувийн машинаар зорчуулахаар болжээ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг “Эмнэлгээс гарч буй өвчтөнүүд автобусаар зорчих нь эрсдэлтэй тул эрүүл мэндийн бичигт үндэслэн ар гэрийнхэн нь хувийн машинаараа ирж авах нь зүйтэй гэдэгт холбогдох байгууллагууд санал нэгдсэн. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас зөвшөөрсөн” гэлээ.