Ковид19: Илүү хөнөөлтэй буюу энэтхэг хувилбар

Ковид19: Илүү хөнөөлтэй буюу энэтхэг хувилбар

Цар тахлын хоёр дахь давлагаатай нүүр тулж буй Энэтхэг улсад Ковид19 халдвараар амиа алдсан хүний тоо 201 000 давлаа. Нэг хоногт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо долоо хоногийн өмнөөс 300 000-аас дээш бичигдэх болсон. Тус улсад британи, өмнөд африк хувилбараас гадна хүний дархлааны хамгаалалтыг богино хугацаанд эвдэх чадавхтай шинэ хувилбарууд эрчтэй тархаж буй нь нас баралт огцом нэмэгдэхэд хүргэж буй. Давхар мутацид орсон энэтхэг хувилбар буюу L452R гэсэн нэршилтэй SARS-CoV-2-ийн өсгөвөр зургийг буулгажээ. 

Энэ дүрсээс харахад вирусийн гаднах тэмтрүүл буюу титэм нь хүний эсийн дархлааг эвдэх гол шинж болдог. SARS-CoV2-ийн өмнөх хувилбарууд дархлааг тэр бүрий эвдэж чадахгүй байсан бол одоогийн хувирсан хэлбэр дархлааг илүү хурдан нэвтэлж чадаж байгаа ажээ.