.jpg)
Өнгөрсөн шөнийн 00 цагийн орчим нэгдүгээр эмнэлгийн 6 давхарын цонхоор тус эмнэлэгт ажилладаг сувилагч үсэрч амиа алдсан байна.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр тус сувилагч нь туршлагатай, эрчим эмчилгээнд ажилладаг, 3 хоногийн өмнө коронавирусын халдвартай өвчтөнг эмчлэх улаан бүст ээлжээр орж ажиллаж эхэлсэн гэнэ.
Тухайн хэрэг гарах үед сувилагч нь ажлаа хийж байсан бөгөөд өвчтөнгүүдээ үзэж, цагийн тариагаа тарьж, хамтран ээлжинд гарч байсан эмч, сувилагч нартайгаа ямар ч асуудалгүй ажиллаа хийж байсан тухай холбогдох хүмүүс мэдээлэв.
Ажлаа хийж байсан сувилагч гэнэт л 6 давхрын цонхоор үсэрчихсэнд хамт ажиллаж байсан багийнхан нь гайхаж цочролд орсон гэх мэдээлэл байна.
Тус хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй бөгөөд тухайн сувилагч нь ямар шалтгаанаар 6 давхараас үсрэх болсон талаар асууж тодруулж буй гэнэ.