Монгол улсад ирсэн Энэтхэг улсын 19 иргэнээс коронавирусын халдвар илэрчээ

Монгол улсад ирсэн Энэтхэг улсын 19 иргэнээс коронавирусын халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамны мэдээлэлд зөөвөрлөгдсөн 28 тохиолдол нэмж бүртгэгдэв. Ингэснээр гадаад зөөвөрлөгдөж Монгол улсад орж ирсэн Коронавирус /КОВИД-19/ын 486 тохиолод бүртгэгдэж байна. 

Хамгийн сүүлд буюу өнөөдөр бүртгэгдсэн 28 зөөвөрлөгдсөн тохиолдын 19 нь БНЭУ-ын иргэд байна. Энэтхэг улсад муцадлагдсан коронавирусын халдвар бүртгэгдсэн бөгөөд эдгээр иргэд нь энэ вирусээр өвчилсөн эсэх нь тодорхой бус байгаа юм. 

Ямартай ч энэтхэг улсаас ирсэн иргэдийн хувьд 18 нь Дорноговь аймагт тусгаарлагдсан бөгөөд нэг нь Улаанбаатар хотод тусгаарлалтад байгаа юм байна. 

Эдгээр иргэдийн хувьд 2021 оны 4 дүгээр сарын 26 өдрийн БНЭУ-Монгол гэсэн нислэгээр шууд ирсэн юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр иргэд нь газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох ёстой иргэд байсан гэнэ.