
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа өнөөдөр дуусгавар болно.
Тиймээс МАН-ын бага хурал өнөөдөр 15.00 цагт хуралдаж, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх улс төрчийг тодруулна.
МАН-ын Удирдах зөвлөл таван нэр дэвшигчийн материалыг хүлээн авчээ. Тэднээс хамгийн өндөр санал авсан, хоёр гишүүний нэрийг Бага хуралд танилцуулан, хурлаас нэг нэр дэвшигчийг сонгох юм.