Халдварын тоо өсөх эрсдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх санал гаргав

Халдварын тоо өсөх эрсдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх санал гаргав

Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа энэ сарын 8-ны 06:00 цагт дуусахтай холбогдуулан УОК хөл хорионы дараа дагаж мөрдөх журмыг боловсруулжээ.

Тодруулбал халдварын тоо өсөх эрсдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх санал гаргав. Цаашдаа халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. Саналыг Засгийн газрын маргаашийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэр гаргах юм.