"Давтан тундаа хамрагдаад 14 хоносон иргэд 8-наас үсчин, гоо сайхан, 15-наас фитнесээр үйлчлүүлж болно"

"Давтан тундаа хамрагдаад 14 хоносон иргэд 8-наас үсчин, гоо сайхан, 15-наас фитнесээр үйлчлүүлж болно"

Тавдугаар сарын 8-наас эхлэн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины хоёр тундаа хамрагдан 14 хоног болсон иргэд үсчин, гоо сайханы үйлчилгээ авч болох бол тавдугаар сарын 15-наас фитнес, бассейнаар үйлчлүүлэх боломжтой гэдгийг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа хугацаанд уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах юм. 

Тавдугаар сарын 22-ныг хүртэл хязгаарласан үйл ажиллагааг шат дараатай нээхээр төлөвлөсөн бөгөөд үсчин, гоо сайхны газруудын ажиллагсад вакцины хоёр тундаа хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа юм байна.