65-аас дээш насны иргэдийг Спутник-V вакцинд хамруулах БАЙРШЛУУД

65-аас дээш насны иргэдийг Спутник-V вакцинд хамруулах БАЙРШЛУУД

Энэ сарын 1-нд Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээн авсан билээ. Тэгвэл тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байгаа аж. 65-аас дээш насны иргэдийг өнөөдрөөс эхлэн Спутник-V вакцины дархлаажуулалтад хамруулна. Спутник-V вакцины дархлаажуулалт дараах байршлуудад явагдана.

    Цэгийн нэр
1 Багануур Эрүүл мэндийг дэмжих төв, 51 дүгээр сургууль
2 Багахангай Эрүүл мэндийн төв
3 Баянгол 30 дугаар сургууль
4 Баянзүрх Эрүүл мэндийн төв
6 Сүхбаатар 4, 11 дүгээр сургууль
7 Сонгинохайрхан Эрүүл мэндийн төв
8 Чингэлтэй  5 дугаар сургууль
9 Хан-Уул 60 дугаар сургууль, Монгол Солонгос коллеж

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20800 иргэн вакцинд хамрагдаагүй байна. 60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яамнаас үзэж буй юм.