
ДЭМБ Sinopharm COVID-19 вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэлээ
Энэ сарын 7-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Sinopharm COVID-19 вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэжээ. Уг вакциныг China National Biotec Group (CNBG)-ийн Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт үйлдвэрлэдэг.
ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэ вакциныг зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгэсэн. Иймд манай улс БНХАУ-аас илгээсэн 300 мянган тун Синофарм вакциныг хоёрдугаар сарын 22-нд хүлээн авч, иргэдэдээ тарьсан юм.