Л.Баттөр: Хөл хорио тогтоосон ч бидний хүссэн үр дүн хангалттай гарч чадсангүй

Л.Баттөр: Хөл хорио тогтоосон ч бидний хүссэн үр дүн хангалттай гарч чадсангүй

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр, Бид бүх нийтийн бэлэн байдал зарлаад 28 хонолоо. Хөл хорио бид нарын тооцоолж, хүссэн үр дүнд хараахан хүрч чадсангүй. Гэхдээ халдварын нөхцөл байдал өмнөх 7 хоногуудтай харьцуулахад бага зэрэг сайжирсан эерэг үзүүлэлт бий. Иймээс бүх нийтийн бэлэн байдлыг бууруулж байна. Ингэхдээ тушаал шийдвэрийг гаргасан. Үүнийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ягштал баримтлах хэрэгтэй.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулахтай холбоотой тушаал шийдвэрүүд гарсан. Үүнийг байгууллагууд ягштал мөрдөх нь зүйтэй. Цар тахлын аюул холдоогүй байна.

Улаанбаатар хотод вакцинжуулалтын идэвх сайжирч байна. Вакцины нөөц хангалттай бүрдсэн. Иймд орон нутагт дархлаажуулалтыг маш идэвхтэй байна.