Монгол улсад 1 сувилагч 2 эмчийн дунд үйлчилж байна

Монгол улсад 1 сувилагч 2 эмчийн дунд үйлчилж байна

2020 оны байдлаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт 13112 сувилагч мэргэжилтэн ажиллаж байгаагаас 6061, (46,3%) нь дипломын, 6275 (47.8%) нь бакалаврын боловсролтой , 776 (5.9%) туслах сувилагч байна.  МУ-ын хэмжээнд 1971  ахлах, 700 тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй 10 сувилагч ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт сувилагчдын 20,4  хувь  байна. Манай улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4%-ийг сувилагч, 3.5%-ийг бага эмч, 3.5%-ийг эм найруулагч байгаа бөгөөд тэдний 81.9 хувь нь эмэгтэйчүүд байна.

МУ-ын хэмжээнд 15 сувилагч докторын зэрэгтэй, нийт 171 магистрын зэрэгтэй сувилагч нар ажиллаж байна. Сувилагчийн тоо жил бүр 400-500-аар, эх баригчийн тоо  40 орчмоор  тус тус нэмэгдэж байна.

Энэ бол өнөөдрийн Монгол улсад ажиллаж буй сувилагч нарын тоо үзүүлэлт. Сувилдагчдын тоог 2 дахин нэмэгдүүлэх шаардлага бий. Учир нь олон улсын жишиг нь 1:1 гэж байдаг. Нэг үүгээр хэлбэл нэг эмч нэг сувилагч гэсэн харилцаа үйлчлэх ёстой. гэтэл Монгол улсын хувьд нэг сувилагч хоёр эмчийн дунд гүйж, ажил амжуулдаг гэж ойлгож болно. 

Иймд эрүүл мэндийн яамнаас сувилагчдыг боловсролын тал дээр анхаарч хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал баклаврын түвшингийн сургалтыг тэтгэлэгтэй болгож, тэтгэлэгт хамруулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 500 гаруй сувилагч уг хөтөлбөрт хамрагдсан мэдээлэл байна. 

Цаашид сувилагчаар суралцах залуусыг идвэхжүүлэх, ажлын байранд нь сургаж, шууд ажилд авах зэргээр анхаарах тал дээр яамны зүгээс бодлого баримтлан ажиллах юм байна.