
Хөдөө аж ахуйн биржийн арилжаа энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 145.1 хувиар өсөж, 69.3 тэрбум төгрөг болжээ.
Дээрх хугацаанд таван төрлийн бараа, бүтээгдэхүүн арилжаалагдсан байна. Үнийн дүнгийн дийлэнхийг буюу 46.8 хувийг завод ноос, 43.8 хувийг ямааны ноолуур бүрдүүлжээ.
Харин хонь,тэмээний ноос болон тосны ургамал үлдсэн 9.4 хувийг эзэлж байна. Цар тахлын үед ноос угаах үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдсанаар түүхий эдийн нөөц нэмэгдсэн байна. Энэ нь ноосны арилжаа өсөхөд нөлөөлсөн гэж Хөдөө аж ахуйн бирж мэдээлж байсан юм.