
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жолооны курсийн сургалт явуулах гэрчилгээ олгодог байна. Тус яамны зүгээс жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа болон жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх санаачилга гаргажээ. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнөөдөр нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөртэй уулзаж, санал бодлоо солилцсон байна. Улмаар холбогдох яамдтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. Цаашлаад хууль тогтоомжид, өөрчлөлт оруулах замаар тодорхой хариуцах эзэнтэй болгож тэдгээрийн уялдаа холбоог сайжруулж хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.