.jpg)
2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн дүүгийн амь насыг нь хохироож, цогцсыг нь мөчлөн гэртээ нууж, дараа нь зөөвөрлөн хаясан гэмт хэрэг Чингэлтэй дүүрэгт гарчээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дээрх хэрэгт 2021 оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс хэргийг 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.