УОК: Ресторанууд 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ

УОК: Ресторанууд 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ

УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 
 

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг, УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ. Энэ салбаруудаар вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэд үйлчлүүлэх боломжтой. Үүнд:  

  • 5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн ямар нэг хязгаарлалтад орохгүй, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхгүй орон нутаг руу зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
     
  • 5-р сарын 22-ноос нийслэлийн 9 том зах, худалдааны төвийг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс захгэх мэт.
     
  • Хоол үйлдвэрлэгчид болох ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд 5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж болно.
     
  • Зочид буудал, дэн буудлууд 5-р сарын 22-ноос ажиллана.
     
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
     
  • Сауныг үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулж болно. Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм. 

ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН 22.00 ЦАГТ ХААНА 

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарьт шилжиж, 22:00 цагт хаана. Ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллана гэлээ. 

КАРАОКЕ, БААРЫГ НЭЭХ БОЛООГҮЙ

Улсын хэмжээнд есөн төрлийн үйл ажиллагааны салбарыг эрсдэлтэй учир хязгаарласан хэвээр байна. УОК-иос 6-р сарын 2-нд дахин эрсдэлийн үнэлгээ хийсний дараа нээх, эсэхийг шийдвэрлэнэ. Тухайлбал, Баар, Караоке, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээгээгүй байгаа юм гэв.