Өчигдөр 194 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 111 дуудлага бүртгэгджээ

Өчигдөр 194 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 111 дуудлага бүртгэгджээ

Өчигдөр буюу 05 дугаар сарын 19-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 1514 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1239 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 1211 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 11, гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгджээ.

Түүнчлэн

  • Согтуугаар автомашин жолоодсон 96
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 100
  • Хүний биед халдсан 46
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 88 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 194 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 143 тохиолдол гарчээ.

Arslan.mn