Г.Золзаяа: Манай гэр бүлийг бусниулсан болохоор Мөнхсоёлыг эмэгтэй хүн гэж тооцохгүй

Г.Золзаяа: Манай гэр бүлийг бусниулсан болохоор Мөнхсоёлыг эмэгтэй хүн гэж тооцохгүй

Бусдын анхааралд өртөж амьдарна гэдэг амаргvй даваа. Шоу ертөнцөд энэ жил хамгийн их дуулиан тарьсан жvжигчин Г.Золзаягийн Сэрvvлэг сонинд өгсөн ярилцлагыг нийтэлсэн байна.

Сургуулиа хэдэн онд төгссөн бэ дундуур нь завсардсан бил vv?

2007 онд СУИС-д элсэн суралцаад, 2012 онд монгол улсдаа данстай мэргэжлийн жvжигчдийн нэг болж төгссөн. Нэгдvгээр курстээ Шvрэн бугуйвч кинонд тоглож, тvvнээс хойш рекламанд, ганц хоёр киноны туслах дvрд тоглож байлаа. Sоund of kiss хамтлагийн гишvvн байсан болохоор тvvгээрээ хvмvvст жаахан танигдсан ихэнхи нь намайг мэргэжлээрээ суралцаж төгссөн жvжигчин гэж мэддэггvй.

Зvvдэнд ч оромгvй явдал-д өндөр vнэ ханштай тоглосон гэдгийг сонсоод чамайг анхнаасаа мэдээд цааргалсан юм болов уу гэж бодлоо?

Өндөр vнээр тоглосон нь vнэн. Гэхдээ хэн хэн тоглож байгаа юм гэж асуух сөхөө ч байсангvй. Хvн болгон сайн уран бvтээл хийхийн төлөө явдаг болохоор энэ олон гоё зохиолууд бичигдээд, шинэ кино ойр ойрхон мэндэлдэг ийм цаг vе ирсэнд миний хувьд баяртай байгаа. Энэ бол яах аргагvй дэвшил. Тэр болгоныг vзэж амжихгvй ч гэсэн зав л гарвал vзэхийг хичээдэг.

Таныг ойроос харахаар ийм жаахан хvvхэд шиг царайтай гэж төсөөлөөгvй. Нvvр хувиргалт ч аргагvй л хvнийг өөрчлөх юм аа? 

Кинонд мэргэжлийн хvмvvс нvvр буддаг, өөрөө ч будах эрхгvй. Тайзан дээр бол тайзны будалттай, энд тэнд, тухайлбал вэб сайтуудад будалттай зургуудыг тавьчихдаг болохоор тэрvvгээр нь төсөөлдөг биз дээ. Энгийн vед би огт буддаггvй. Гадуур явахаар хvмvvс ч танихгvй амар санагддаг.

Охин нь одоо хэдэн нас хvрчихэв ээ. Сvрхий том болчихсон харагдана?

Охин дөрвөн настай. Охин нь ээжийнхээ өмнө хойгуур сахилгагvйтэн гvйнэ, тоглолт болгон дээр ээжтэйгээ хамт ирж бусад жvжигчний хvvхдvvдтэй тоглодог гэв Манай охин чинь хар багаасаа театрын охин болчихсон. Ээжийгээ заримдаа хvмvvсээс харамлана. “Зvvдэнд ч оромгvй явдал”-ын гол дvрд тоглосон Энхvvштэй зураг авахуулаад утсан дээрээ хадгалчихсан чинь “Яагаад энэ хvнтэй зургаа авахуулсан юм бэ. Энэ хэн бэ ээж ээ” гээд шалгаагаад байгаа юм даа. Хамт ажилладаг хvмvvсийг энд тэнд таарахаар “Ээжийн найз” гээд сvрхий таньдаг юм.

Нэр нь хэн билээ. Охиноо vргэлж авч явахдаа тvvртдэг vv? 

Цэгц-vжин. Миний охины нэр утга учиртай. Орчин vеийн ээж нарын жишгээр л хvvхдээ хvмvvжvvлэх гээд явж байна. Ярих сэдэв нь өдрөөс өдөрт өөрчлөгдөөд, vг нь хvртэл баялагжаад, улам хэрсvv болчихсон. Эх хvн болохоороо өмнөхөөс огт өөр болдог. Охиноо анх тээгээд гэдсэндээ гараа наах бvртээ ээжийгээ ойлгож эхэлсэн. Дараа нь эмэгтэй хvн, эх хvнийг ойлгож, аягvй зөөлөн, юманд хандах хандлага хvртэл өөрчлөгдсөн. Би чинь урд нь хvvхэд гаргахаасаа өмнө аягvй шартай байсан, одоо ч шартай хэвээрээ л дээ. Гэхдээ л ялихгvй зvйлд ач холбогдол өгөлгvй, намайг хvн муу хэлсэн ч, хэн нэг нь хажуунаас муухай хараад суусан ч огт тоохоо байчихсан. Хар энерги ялгаруулсан юманд ач холбогдол өгөхөө больсон. Өөрийгөө тэгж стрестvvлэх дургvй гэх vv дээ.

Жvжигчин Золзаяагийн талаар энэ жил нэлээд дуулиан дэгдсэн. Ажиглаад байхад гишгэсэн суусныг нь ямар нэг байдлаар сонирхдог хvмvvсийн тоонд та орчихлоо шvv дээ. Энэ хувь тавилантайгаа эвлэрч чадаж байна уу?

Энэ жил янз бvрийн асуудалд холбогдлоо. Оюутан байхад багш нар сэтгэл зvйн бэлтгэлтэй байгаарай гэж захисаар ирсэн. Сэтгэл зvйн бэлтгэлгvй бол шал өөр ажил хийгээд явах байсан биз. Х эрvvл хийгээд өөрийгөө vнэ цэнэгvйдvvлэхгvйгээр тоохгvй хаячихдаг. Миний найз нөхөд намайг мэднэ. 24 цагийн хэдэд нь ажлаа хийгээд, хэдэд нь гадуур явдаг вэ гэдгийг. Ийм учраас би ийм хvн гээд цээжээ дэлдээд байлтай биш дээ. Анх нэг сайтын сэтгvvлч рvv Энэ мэдээлэл чинь ташаа байна гээд ярьсан биш хэл амны бай болгоод, над руу чичлээд унасан. Сvvлд нь киноны зургаас тасдаж аваад тавингуутаа киноны хэсгээс гэхгvйгээр шууд “Золоо хагас нv цгэлжээ” гэнгvvт хvмvvс энэ чинь бу удалд яадаг энэ тэр гээд унасан. Ядаж тоглосон киноны минь нэр усыг бичээд, энэ кинонд тийм зураг авалтын хэсгээс гээд vнэн бодит мэдээлэл өгч болдоггvй юм байх даа. Шууд л бу удалд нv цгэн байсан мэтээр ойлгогдуулаад байх юм.

Тамираа та хоёр чинь хар нялхаараа гэрлэчихээд хоёр тийш болчихоор хөндлөнгийн хvмvvст ч харамсалтай санагдсан гэж ярьдаг. Ер нь та хоёр яаж танилцсан бэ?

Би айлын том. Аав, ээж хоёрыг гадагшаа явчихсан хойгуур ганцаараа гvйж очоод шалгалт СУИС-д шалгалт өгсөн чинь тэнцчихсэн ш дээ. Бэлдэж байсан сургуульдаа ч шалгалт өгөөд тэнцсэн. Өөрийн сонголт давамгайлж СУИС-даа суралцах шийдвэр гаргасан даа. Шанс агентлагт явдаг байсан нь бас нөлөөлсөн байх. Ингэж явахдаа СУИС-ын гадаа Тамираатай танилцсан. Миний аав, ээж бизнес хийдэг хvмvvс бий. Тамирын аав, ээжийг бол хvн бvхэн мэдэх биз. Саяхан намайг охинтойгоо байдаггvй, хааяа л уулздаг гээд биччихсэн байсан. Цэгц-vжин бид хоёр vргэлж хамт яваад, өдөр бvр л хөнжилдөө тэврэлдээд у нтдаг юм, уг нь бол. Охин маань эмээ, өвөө дээрээ очно. Гэр бvл маань хэдийгээр салж сарнисан ч мах цycны тасархай, эцэг vрийн холбоог тacaлдуулж болохгvй байх. Би анх хатуурхаад хvvхэдтэйгээ уулзуулахгvй гэж vзсэн юм аа. Тэр нь тэгээд сараас ч хэтрээгvй. Угаасаа эх хvн болохоор аягvй зөөлөн болчихдог юм байналээ. Өөрийгөө бодохоос илvvтэйгээр бусдыг яаж шaналах бол, vр хvvхдээ сaнах биз гэж боддог. Хайран л даа, хайран.

Соёлоотой бvр гэрлэчихсэн, нэг гэрт байгаа юм уу?

Тийм ээ, тэр хоёр чинь гэрлэж байгаа гэсэн. Нэг кинонд тоглосон гэдгээ мэдээгvй. Нэгэнт өнгөрсөн амьдрал юм чинь өөрийгөө зовоогоод яах вэ.

Салалттай эвлэрч чадахгvй хэцvv хvнд vеэ яаж давах туулсан бэ?

Хэсэг хугацаанд өөрийгөө хянах хяналтгvй болчихдог юм билээ. Анхаарлаа өөр юманд сарниулаад, инээж ханиагаад явах нь сайхан санагдсан. Хэсэг нэлээд шоудсаан. Залуу хvний хувьд одоо ч найз нөхөдтэйгээ доргих vе гаралгvй яах вэ. Гэхдээ ажил их байна. Бие ч дийлэхээ байлаа. инээв Хvvхдээ тэврээд унтах нь илvv сайхан санагддаг болчихсон.

Дуучин Б.Амархvvтэй нэг хэсэг нэр холбогдсон. Бас л нэг нэр хоёр хоч гэдэг шиг?

Масс-ын нээлтийн шоун дээр явж байгаад зургаа даруулчихсан ш дээ. Тэрнээс бид хоёрын дунд ёстой ямар ч холбоо байхгvй. Тийм байсан бол Ариунзул бөөн юм болох байсан. Хvмvvс энийг жаахан эрvvл саруул ухаанаар бодмоор юм. Манай ажлынхан мэдэж байгаа болохоор тийм цуурхал дэгдэхэд баахан инээлдсэн. Би одоо бvр айгаад эрэгтэй найзууддаа хvртэл захидаг ш дээ. Надаас хол яваарай, мyy нэр дуулав гэж. Энд тэндхийн шоуны нээлтэнд байнга уригдана. Тэгээд л шоучин нэр авчихдаг.

Бусад vед найз нөхөдтэйгээ дарвиад, ажил төрлөө хийгээд мартагналаа гэхэд зарим vед санагалзах уу, сэтгэлээс гардаггvй сайхан дурсамжууд нь ямар vед сэргэдэг вэ?

Ер нь бол би чинь өөрийгөө ганцаардуулах дургvй. Ганцаардах юмуу эр хvний орон зай дутагдахаар найзуудтайгаа уулзана, анхаарлаа өөр зvйл дээр төвлөрvvлнэ. Анх зөндөө хэцvv байсан. Тэр vеэ даван туулах гэж би аягvй олон юм vзсээн. Хvмvvсийн мэддэгээр бол бypyyтан нь би гэж чичлэгддэг. Эргэн тойрны бvх хvн. Эмэгтэй хvн болсон хойно тийм vеvд маань бодогдоно. Хvvхдээ бодоод нийлдэг ч юм бил vv гэж санагдана. Хvмvvсийн мэддэгээр бол би л чичлэгддэг. Ер нь бол чин vнэнийг бол эргэн тойрны бvх хvн бид хоёр, гэр бvлийнхэн мэдэж байгаа.

Одоо энэ гэрлэчихсэн бvсгvй нь биш биз дээ?

Мөн л дөө. Энэ хоёр чинь л анх манай гэрийг бусниулсан ш дээ. Тэгээд би жаахан дургvй байдаг юм. Өөрөө эх хvн мөртөө нөхөр хvvхдээсээ салаад, хvний нөхрийг эхнэр хvvхдээс нь салгаад сууж байсан болохоор би Соёлоог эмэгтэй хvнд тооцдоггvй. Хэдийгээр бид хоёр нэг гэр бvл байж, дундаасаа нэг хvvхэдтэй ч гэсэн энэ мэтээр холбогдоод байхыг хvсэхгvй байна. Бvх зvйл ард хоцорсон. Би Тамирааг өрөвдөөд байдаг юм. Энэ охин маань аавдаа том болоод гомдчих вий гэж aйдaг. Анх хатуурхаад бvх бapимттай нь шvv хэд өгье гэж бодож байсан. Сvvлдээ ингэлээ гээд би юу олж долоох юм, яах юм. Энэ хvvхэд том болоод миний аав муу хvн л гэж бодно шvv дээ. Аавыгаа vзэн ядчиx байх, хvvхдийг эцгийг нь v3эн ядyyлаад яах вэ дээ гэж бодоод огт ярьдаггvй юм. Би бол анхнаасаа сайн нэртэй биш, яваандаа цаг хугацаа намайг ямар хvн бэ гэдгийг хvмvvст илчлэх биз гэж бодоод орхичихсон.

Охиныхоо ирээдvйг бодсон байна. Хvн хийж буй ажлынхаа хvнд бэрхийг хааяа ч болов бусдадаа ойлгуулж бай гэж ухаантай хvн хэлсэн. Бvхнийг нуруундаа vvрч явах нь хэцvv биш vv?

Охины ирээдvйг бодох гэснээс охиноо жvжигчин болчих вий гэж айдаг. Гэтэл яалт ч vгvй багаасаа авьяастай нь мэдэгдээд байгаа юм. Жавхаа эгч, Гэрлээ эгчтэй Шилдэг хөтөлбөрөө хийх гээд бvх тоглолтоо vзээд сууж байсан чинь охин харчихаад дуурайгаад байгаа юм даа. Тамирын тухай ярьсныг та аль болох бага оруулахыг хичээгээрэй. Хойноос нь гонжроод байгаа юм шиг муухай.

Ойр тойрны хvмvvст учир байна аа. Залуу хvн алдаж ононо. Тэрийг нь хэлээгvй бол та хоёр салахгvй ч байсан юм бил vv?

Би өөрөө мэдсэн ш дээ. Одоо өнгөрсөн юмыг яриад ч яах вэ дээ.

Цаадах чинь эвлэрье гэж гуйсан уу?

Саяхан хvртэл эвлэрье гэсэн. Хvvхдээ бодоод нийлье гэхээр бас болохгvй асуудал байх л юм байна шvv дээ.

Тэр бvсгvй танай охинтой танилцсан гэж байсан?

Манай охинтой танилцаад, хvvхдийн баяраар баярлуулсан гэсэн.

Одоо та эр хvн нэг ийм анзааны байвал гэсэн багцаатай болчихсон уу. Золоо ямар эзэгтэй вэ?

Ноён нуруутай надтайгаа таарсан намайгаа ойлгодог сайн хvн л байх хэрэгтэй. Сайн хvн гарч ирэх л биз. Ямар ч л байсан ажлаа хийгээд юугаар ч дутахгvй сайхан амьдарч л байна. Одоохондоо нөхөрт гарах төлөвлөгөөнд ороогvй. Өөрөө сайхан гэр бvлийн амьдралтай байсан учраас тогтуун амьдралыг хvснэ. Гэхдээ миний мөрөөдөл чинь таван хvvхэдтэй болох шvv дээ. Миний хувьд хоол хийж бараг амждаггvй ч, амттай сайхан хоол хийх дуртай. Гэрийн ажлаас хамгийн дуртай нь аяга угаах.

СУИС-д бvх чиглэлээр суралцчихаад дуучны карьераа хөөе гэсэн бодлоо орхичихсон уу? 

Жил бэлтгэл хийж, Ган-Очир багшаар бvжиг заалган, гимнастикийн дугуйланд хvртэл явж байлаа. Чанартай уран бvтээл хийхийн тулд бvжгийн хөдөлгөөнvvдийг тултал нь хийгээд, мэргэжлийн тvвшний дуучин больё гэж санасан ч эхлээд жvжигчний карьераа жаахан өсггөөд авья гэсэн нь оносон сонголт болсон. Олон зvйлд самгардахаар аль ч vгvй болчих юм шиг санагдсан. Цаашид мөрөөдлvvдээ биелvvлэхийг хичээнэ.

Танд мөрөөдлийн дvр байна уу?

Тvvхэн кинонд тоглоё гэж боддог. Тийм учраас би одоо хvртэл биендээ нэг ч шивээс хийлгээгvй, хөмсгөө шивvvлээгvй, гоо сайхны мэс засалд ороогvй. Дотроо бодол байгаа болохоор өөрийгөө эртнээс иймэрхvv маягаар бэлдэж байгаа, тэр болгоныг маань олоод харчих хvн гарах л биз. Боломж нь гарвал гадагшаа ч гарц нээнэ. Анхаарлаа төвлөрvvлж хөөцөлдөж vзээгvй л явна. Жvжигчний өмнөөс менежер гадаад харилцааг нь зохицуулдаг Холливудархуу жишиг киноны өрсөлдөөн ширvvсэх тусам тогтох болов уу. Одоо жvжигчдийн рейтинг, эрэлт хэрэгцээ өсөөд гоё зарчим руугаа орж байна. Сайны хажуугаар саар зvйлс ч их.

Жvжигчин хvнд мэргэжил нэгтнvvдээсээ даган дуурайдаг, шvтэн биширдэг хvмvvс байдаг. Таны хувьд?

Шарлез Терон гоё санагддаг. Нvдэндээ галтай, цаанаа л гоё жvжигчин. Холливудын жvжигчдийг бvгдийг нь харж, шvтэн биширдэг. vлгэр жишээ болохоор зөндөө хvн эргэн тойронд маань бий. Монголын жvжигчид мундаг шvv дээ.

Та найзуудтайгаа энд тэнд хамт явах нь их содон харагддаг. Хөтлөгч Халиун та хоёр vсээ яг адилхан тайруулчихсан байсан. Бvсгvйчvvдийн нөхөрлөлөөс юуг олж мэдэв?

Халиун бид хоёр арван жилийн сургуульд хамт төгссөн. Тэр манай дээд талын ангид суралцаж байлаа. Хувь тавилангийн ээдрээ-ийн vеэр vсээ халимаг засуулсан. Зураг авах гэхээр өмнөх зурагтай харьцуулж байгаад тайраад хаячихна. Зургаа бvрэн дуусгаад vсээ ургуулж эхэлсэн. Найз нөхөд маань надаас бvгд эгч. Амьдралын төлөө гэсэн мундаг эмэгтэйчvvд дээ. Амьдралын ухаантай, юуны төлөө амьдрах вэ гэдэг зорилгоо тодорхойлчихсон, бvгд vр хvvхэдтэй. Охидын нөхөрлөлийг хvмvvс ер нь нэг л хэврэг, олон жилийн насгvй юм шиг санадаг. Охидын нөхөрлөл худлаа, нэгнийгээ бөгс өндийнгvvт нь муулдаг гэх мэтчилэн. Бид бол сайн сайхан амьдралын төлөө бэрхшээлийг хамтдаа даван туулдаг найзууд.

Арван жилдээ ямархуу охин байв. Золоо сахилгагvй юу?

Арван жилдээ сэргэлэн, сахилгагvй хvvхэд байсан. Одоо ч энэ тайзны ард сахилгагvйтээд гvйж явдаг. Намайг манайхан эр эм нь мэдэгдэхгvй гэдэг юм. Эрэгтэй найз олонтой. Би чинь харахад туяхан, эмэгтэй хvн шиг мөртлөө, яг эрэгтэй хvvхэд шиг зантай. Дасгалын vеэр эрчvvдтэй ноцолдоно. Бvх талаараа чадварлаг байж, юм юм сурахыг хичээдэг учраас хамтлагийн сайн бvжиглэдэг залуусаараа бvжиг заалгаад орилолдоно. Сунгалт гайгvй л дээ. Гар дээрээ тогтож, биеэрээ бvтэн эргэх гээд, олс руу авираад заалаар нэг орилчихдог.

Урд нь, одоо аав ээжээсээ зэмлэл хvртэж байв уу?

Аав, ээж хоёр намайг их эрх дураар нь өсгөсөн юм болов уу гэж одоо боддог. Намайг чангалаагvй, хэлэх vгээ хэлдэг, гэхдээ хайраар өсгөсөн. Аав ээж хоёрын маань сайн хvмvvжvvлсэн байхад тэднийхээ нэрийг муугаар дуудуулж яваа нь миний буруу л даа. vнэнийг нь мэдэж байгаа учраас тэд маань хаа очиж ойлгодог юм. Хамгийн сvvлд сайтууд дээр гарсан н vцгэн зургийг хараад тэд эмзэглэсэн. Уг нь бол ажил мэргэжлээр дopoм жилж болмооргvй л санагддаг.

Хамтлагтаа ганцаараа мэргэжлийн уран бvтээлч байсан уу. Мэргэжлийн хvний зорилго нь өөр юм, одоо ингээд тууштай явж байгааг нь харахад?

Sound of kiss хамтлагаас Номин бид хоёр мэргэжлийнх, би тэр vед Шvрэн бугуйвч кинонд тоглочихсон байсан. Охид баг болж ажиллахад хэцvv. Гэхдээ манай охид сайн байсан. Хамгийн анхны дууг Юнител компани ивээн тэтгээд хоёр жил бэлдэж байж анхны клипээ гаргаад гэрээний хугацаа дуусаад, санхvvжилт байхгvй учраас тарсан. Ивээн тэтгэлэг өөрсдөө хөөцөлдөөд хэсэг явж vзсэн. Тус тусдаа ажил төрөлтэй, өөр өөрсдийн амьдралтай хvмvvс учраас бvтэхгvй юм билээ. Жишээ нь Киви хамтлаг бол амьдрал нь хvртэл Киви ш дээ. Миний хувьд жvжигчин мэргэжилдээ хайртай, тvvндээ vнэнч. Хоёр талд гүйж байхаар нэг зvйлдээ тууштай зvтгэе гээд больсон доо. Хамтлагийнхан бvгд гэр бvлтэй, vр хvvхэдтэй болцгоосон. Би булган сvvлтэй нь буюу хамгийн тvрvvнд маамуулж байлаа. Продюссертой бол манай хамтлаг цааш явах байсан.

Чөлөөт хувцас их зохисон байна. Ямар стилийг голчилж сонгодог вэ?

Брэнд гэж туйлширдаггvй. Нэг хэсэг оёдолчноор биедээ эвтэйхэн хувцас оёулдаг байлаа. Чөлөөтэй хувцсанд дуртай болохоор Adidas фирмийн бэлтгэлийн хувцас голчлон өмсдөг. Чамин гоё юм цөөн бий. Нvдний шилэнд нугасгvй. Цайны ганц шилтэй юм шиг л ярьдаг. Шил харж ялгадаггvй хvмvvс байх л юм.