800 ээжид “Эхийн алдар I”, 9933 ээжид “Эхийн алдар II” одон хүртээлээ

800 ээжид “Эхийн алдар I”, 9933 ээжид “Эхийн алдар II” одон хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлиг гаргажээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 800, Хоёрдугаар зэргийн одонг 9933 ээжид хүртээх юм. Үүнээс нийслэлийн есөн дүүргийн 4,224 ээжийн “Эхийн алдар” одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд гардуулахаар болсон байна.

Ерөнхийлөгчийн зарлигаар одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөлд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн ордонд шагналыг нь гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхчүүд ээ,

Монголын чимэг, эх ундарга болсон ээж нар аа,

Уламжлалынхаа дагуу Монголын төр олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдийнхээ энгэрт үр хүүхдүүдийнх нь баяр баясгалан, хүндлэл хайрынх нь илэрхийлэл болгон “Эхийн алдар” одонг өнөөдөр зүүж өглөө.

Энэ жил Эхийн алдар одон авах 10,843 ээж бий. Тэдний төлөөлөл болгож өнөөдөр 8 ээжид Нэгдүгээр зэргийн одонг, 32 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардууллаа” хэмээн онцлон тэмдэглэжээ.

800 ээжид “Эхийн алдар I”, 9933 ээжид “Эхийн алдар II” одон хүртээнэ