
Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлт ачаа тээвэрлэж явсан том оврын автомашин шатжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 22:05 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин дээрх ачаа /карго 26 тн/ шатаж байсныг унтраажээ.