
ЦЕГ-т иргэд, байгууллага, албан тушаалтнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагаатай холбогдуулан зургадугаар сарын 2-ны байдлаар 172 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, 160 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 12 өргөдөл, гомдлын үлдэгдэлтэй байна.
Өргөдөл, гомдлыг ирүүлсэн субъектээр нь авч үзвэл, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 11, Төрийн албаны зөвлөлөөс 3, Хүний эрхийн үндэсний комиссоос 4, Прокурорын байгууллагаас 2, Авлигатай тэмцэх газраас 14, цагдаагийн байгууллагын удирдлагаас даалгасан 36, “126” тусгай дугаарын утсаар ирүүлсэн 16, иргэдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдол, мэдээлэл байна.
Шийдвэрлэсэн 160 өргөдөл, гомдлоос 45 гомдолд холбогдон шалгагдсан 79 алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, гэмт хэргийн шинжтэй 10 өргөдлийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар болон Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шийдвэрлэсэн.
Өргөдөл, гомдлын 99.0 хувийг 30 хүртэл хоногт багтаан шалгаж шийдвэрлэсэн ба 1 гомдолд зохих журмын дагуу хугацаа сунгаж ажилласан.