26 тэрбум төгрөгийн зардалтай сонгуулийн санал хураалт эхэллээ

26 тэрбум төгрөгийн зардалтай сонгуулийн санал хураалт эхэллээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардал нь 26 тэрбум төгрөг. 26 тэрбум төгрөгийн зардалтай сонгуулийг хоёр шаттай зохион байгуулахгүйн төлөө эрх баригч намынхан хичээж буй. Ийм чиглэлийн УИХ болон бусад байгууллагаар дамжуулан Сонгуулийн Ерөнхий хороонд албан бусаар дамжуулсан сураг дуулдана. 

Гурван нэр дэвшигч өрсөлдөж буй энэ удаагийн сонгуульд хоёрдугаар шат гарах магадлал өндөр гэж тооцоолж буй хэсэг байна. Үүнээс гадна цагаан сонголт гэх уриалга явж эхэлсэн. Үүнийг аль болох газар авхуулахгүйн тулд холбогдох газрууд, улс төрийн зарим намууд ухуулга сурталчилгааг хийсэн байдаг. Арга ядахдаа Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага хүртэл цагаан сонголтыг битгий хийгээрэй гэх утга бүхий үг хэлж суух билээ дээ. 

Хоёрдугаар шатны сонгууль болох нь гурван нэр дэвшигчийн хэн хэнд төдийлөн ашиггүй. Хоёрдугаар шатанд хоёр хүн үлдлээ гэхэд хэн ч ялах магадлал 50-50 хувь болно. иймээс илүү магадлалтай нь анхан шатны сонгууль дээрээ асуудлаа шийдчих хүсэл илүү байгаа нь гарцаагүй. Нэг хүний саналаар илүү гарахад л ялалтыг өвөртлөх учир тэд анхан шатных дээрээ асуудлыг шийдэх нь илүү гэж тооцож буй нь гарцаагүй юм. 

26 тэрбум төгрөгийг нэмж зардал болгохгүйн тулд олон нийт сонгуульдаа санаачлагатай, ирцтэй оролцох нь чухал. 51+ хувийг бүрдүүлсэн нөхцөлд санал хураалт хүчинтэй болно. Монгол улсын насанд хүрсэн 2 сая 40 гаруй мянган иргэ

УИХ-аас үе, үеийн сонгуулиудын зардлыг баталж, тогтоож өгдөг. 1993 онд  Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахдаа анх 40 сая төгрөг зарцуулж байжээ. 4 жил тутам зардал тодорхой хэмжээгээр өсч эхэлсэн байдаг.  2009 оноос эхлэн хэдэн тэрбум төгрөгөөр өсч эхэлсэн түүхтэй.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал даруй 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2021 онд зарцуулагдаж байна. 

  • 1993-40 сая төгрөг
  •  1997-150 сая төгрөг
  • 2001-462.5 сая төгрөг
  •  2005-636.2 сая төгрөг
  •  2009-4 тэрбум төгрөг
  •  2013-15.8 тэрбум төгрөг
  •  2017-14.9 тэрбум төгрөг
  • 2021-26 тэрбум төгрөг

2005 онд 636 сая төгрөгт багтдаг байсан Ерөнхийлөгчийн сонгууль ийнхүү 26 тэрбум төгрөг болж өслөө. 4 жилийн өмнө 14,9 тэрбум төгрөг байсан сонгуулийн зардал огцом нэмэгдэж 26 тэрбум болчихсонд олон нийт эгдүүцэж байгаа билээ.