Номын баяр зургаадугаар сарын 11-13нд болно

Номын баяр зургаадугаар сарын 11-13нд болно

Уламжлалт номын баяр энэ жил цар тахлын улмаас зохион байгуулагдах эсэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл 29 дахь удаагийн номын баяр товоо гаргажээ. 

Тодруулбал, энэ удаагийн номын баяр зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд “Илүү их уншья” уриан дор төв талбайд зохион байгуулагдахаар болсон байна.

Номын баярт 100 гаруй хэвлэлийн компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300 гаруй зохиолч, 50 мянга гаруй уншигч сонирхогч оролцдог билээ.