
Манлай Сумын Онцгой комисс 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06 цагаас эхлэн 48 цагийн хугацаанд хатуу хөл хориог тогтоолоо
Энэ хугацаанд СОКомисс, Эрүүл мэндийн төв тандалт судалгааг хийх юм байна. Хөл хорио тогтоосон хугацаанд сумын төв болон сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Дэлгүүр , ШТСтанц болон үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлана.
Мөн сумын хэмжээнд архи согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй байх зэрэг шийдвэр гаргасан байна. Мөн Цогт-Овоо сум коронавирусын эерэг тохиолдол батлагдсантай холбоотой 2021 оны 6-р сарын 10-ны 06:00 цагаас 2021 оны 6-р сарын 13-ны 06:00 цаг хүртэл 72 цагийн хугацаанд "Тэг зогсолт" хийсэн байна. Сумын төвөөс орж, гарах болон сум доторхи хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байна. Мөн сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, ААН, ШТС-уудын үйл ажиллагааг хязгаарласан байна. Нэг өрх нэг шинжилгээг Цогт-Овоо сумын хэмжээнд эхэлсэн байна.
