
Баян-Өлгий аймагт 12-р ангийн зургаан сурагч нуурын усанд живж амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Толбо сумын нутаг Хар нуур руу явсан 12 дугаар ангийн зургаан хүүхэд сураггүй болсон талаар дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Ингээд өнөөдөр өглөө онцгой байдлын алба хаагчид тэдний цогцсыг 5-10 метрийн гүнээс олсон болохыг ОБЕГ-аас мэдээллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гол, мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байгааг мэдээлж буй бөгөөд ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.