“The Noise” шоу энэ бямба гарагт эхэлнэ

“The Noise” шоу энэ бямба гарагт эхэлнэ

Боловсрол телевиз Fremantle компанийн албан ёсны эрхтэйгээр “The Noise” шоу нэвтрүүлгийг толилуулахад бэлэн боллоо. 

Та хийжүүлсэн ундаа, ууттай чихэр, шаржигнадаг чипс гэх мэт зүйлийг огт чимээ гаргахгүйгээр задалж чадах уу? Харин “The Noise” шоуны оролцогчид өндөр мэдрэгчтэй дуу авиа хэмжигчийн эсрэг авхаалж самбаагаа сорин төрөл бүрийн даалгавар гүйцэтгэж өрсөлдөх гэж байна. Гурван үеийн турш хамгийн их оноо цуглуулсан баг сүүлийн даалгаврыг гүйцэтгэн супер шагналын эзэн болох юм. Дуу мэдрэгч микрофоноос эхлээд техникийн давуу талд суурилсан энэхүү шоунд чимээ гаргахгүй байх нь л хамгийн чухал аж. 

Найман настай балчраас наян настай буурал хүртэлх бүх насны хүнд нэвтрүүлэг нээлттэй. Оролцогчид даалгаврыг гүйцэтгэхдээ хамгийн бага чимээ гаргах гэж хичээнэ. Харин энэ нь танай гэрт хамгийн их дуу чимээг авч ирэх болно.  

“The Noise” шоу 6-р сарын 26-наас эхлэн бямба гараг бүр 21:00 цагаас үзэгчдэд хүрэх болно.