Д.Сумъяабазар: Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Хүнсний үйлдвэрлэл, ресторан, зоогийн газар, кафе, кофе шопын төлөөллийг бямба гарагийн 12:00 цагаас СТӨ-нд хүлээж авна. Мэдээж хүн хоорондын зайгаа барина. Бүгдээрээ сайн ярилцаж, хариуцлагын гэрээ хийе. Энэ гэрээнд энгийн дөрвөн зүйлийг тусгана. Вакцины 2 тун хийлгээд 14 хоногоос дээш болсон ажилтан ажиллана. Хүн болон ширээ хоорондын зайг барина. Үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлана. Эдгээр зүйлс гэрээнд багтах юм.
Ресторанууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд ажиллавал нийслэлийн зүгээс хориглох зүйл байхгүй. Сая л гэхэд вакцинд хамрагдаагүй ажилтнуудтай газрууд, мөн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх битгий хэл диско бар шиг ажиллаж байсан. Тиймээс хариуцлагын гэрээ хийхээр болж байна. Харин мэргэжлийн хяналт, Захирагчийн ажлын алба, цагдаа болон рестораны холбоотой хамтарсан шалгалт хийхэд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байвал тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааг нь зогсооход гомдолгүй гэдгээ ТББ удирдлагууд хэлж байна.