
100 жилийн ойд төсөвлөсөн 10 тэрбумыг цар тахлын эсрэг зарцуулах эсэхийг УИХ шийднэ
"Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээнд зориулан төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийг ковид-19 цар тахлын эсрэг зарцуулна" хэмээн Соёлын сайд Ч.Номин өчигдөр орой мэдээллээ.
Тэгвэл төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд УИХ хэлэлцэн батлах эсэхийг шийдэх юм.