НЭМГ: хоёр сартай нярайг эмнэлэг хүлээн авахаас татгаллзсан

НЭМГ: хоёр сартай нярайг эмнэлэг хүлээн авахаас татгаллзсан

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өчигдөр орой мэдээлэл хийв. уг мэдээлэлд нэгэн таагүй үг дуулдсан нь нярай хүүхдийг эмнэлэг хүлээн авахаас таргалзсан тухай тайлбар байв. 

Коронавируст КОВИД-19 эмчилгээнд төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд дайчлагдан ажиллаж буй. 

Нярай хүүхдийн ээж коронавируст ковид-19 өвчнөөр хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Тухайн эмэгтэйг Ачтан эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлэх гэсэн боловч хөхүүл хүн авахгүй гэж буцаасан гэнэ. Ингээд хүүхдийн ээжийг ХУД-ийн эмнэлэгт хэвтүүлж нярай хүүхдийг гэрт нь үлдээсэн харгис үйлдлийг гаргасан байх юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр мэдээлэл өглөө. 

Бичлэгийг эндээс үзнэ үү. Бичлэгийн эх сурвалж: gogo.mn