
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг наймдугаар сарыг дуустал сунгалаа
Цар тахалтай холбоотойгоор бүх нийтийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор энэ хугацааг сунгах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг хугацааг наймдугаар сарыг дуустал хоёр сараар сунгасан байна.
Манай улс одоогоор өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд байгаа. Энэ түвшинд 18 салбар чиглэл, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацаа мөн хоёр сараар сунгагдаж байгаа ажээ.