
Хариуцлага алдаж, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүйгээс тусгаарлалтад байсан иргэдэд халдвар тараасан хэрэгт холбогдоод буй "Энхсаран" сувиллын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан есөн хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Доржсүрэн прокурорт буцаалаа.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдлын вирус халдаах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм. О.Түмэнбаяр нарын 9 яллагдагчид холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.