
Файзер вакцины гурав дахь ээлжийн 85,410 тун вакциныг өчигдөр Монгол Улсад авч ирлээ.
Эхний ээлжийн 84,240 тун вакциныг зургаадугаар сарын 16-нд, хоёр дахь ээлжийн 85,410 тунг зургаадугаар сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.
Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер вакцины эхний 255,060 тунг ийнхүү хүлээн аваад байна.