С.Энхболд: Гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана

С.Энхболд: Гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана

УОК-ын хуралд өнөөдөр ЭМЯ-наас хойш санал оруулжээ. Нэгдүгээрт наадмыг хойшлуулах, хоёрдугаарт гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах гэнэ. 

Дэлхий дахинд үүсээд байгаа Дельта вирус дэгдсэнтэй холбоотойгоор нөхцөл байдалд дүгнэлт хийж гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах нь хамгийн зөв гэсэн хувилбар дээр тогтсон гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцууллаа. 

Өнөөдөр Монгол улсад бүртгэгдэж байгаа Коронавируст КОВИД-19 өвчний дэгдэлтийн бүртгэлд бүртгэгдэж байгаа батлагдсан тохиолдын 88-90 хувь нь Альфа вирус байгаа гэнэ. Муцадлагдсан вирус илэрч буй учраас илүү эрсдлийг үүрэхгүйн тулд дельта вирус орж ирэх эрсдлээс хамгаалж дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.