
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж баяр наадмыг бүтэн жилээр хойшлуулах санал гаргаад буй. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж уг асуудлыг шийдэх юм. Тэгвэл бэлтгэлдээ хэдийн гараад байсан уяачид наадам хойшлуулах саналыг эсэргүүцэж байна.
УОК-ын шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Наадмыг зохион байгуулах комисс хуульд заасан хугацаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байсан. Энэ хүрээнд урлаг соёлын видео контентууд ч одоо дуусах шатандаа явж байгаа. Тиймээс нэгэнт хийгдсэн контентуудыг баярын өдрүүдэд олон түмэнд цацахаар төлөвлөж байна.
Мөн баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн гэр хүрээг маргааш Засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд буцааж татан буулгах ажлыг өнөө маргаашдаа багтаж хийх юм" гэлээ.