12-15 насны 4355 хүүхдийг дархлаажууллаа

12-15 насны 4355 хүүхдийг дархлаажууллаа

Нийслэлийн хэмжээнд 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр дархлаажуулалтын I тунд 6277, II тунд 1307, нийт 7584 иргэнийг хамрууллаа.

Мөн өдөр 132 жирэмсэн эх, 12-15 насны 4355, 16-17 насны 850 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16.0 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгэлээ.