
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар УОК-ын өчигдрийн хуралдаанаас гаргасан цахим наадам тэмдэглэхийг хойшлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргах юм.
Засгийн газар Үндэсний баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Баяр наадмыг хойшлуулсантай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан ч наадмаар үргэлжлүүлэн 9 хоног амрах Засгийн газрын шийдвэр хэвээрээ байна.
7-р сарын 7-ноос 31-нийг хүртэл Алтанбулагийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа.