Бамбаруушийг бие даан амьдрах чадвартай болгоод тайгад нь тавилаа

Бамбаруушийг бие даан амьдрах чадвартай болгоод тайгад нь тавилаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна.

Төөрсөн бамбарууш 2-3 сартай, 6 кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзжээ.

Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг өнөөдөр ой, тайгад нь тавих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулсан байна.

Ингэхдээ сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10 км байх ой, хөвчид тавина. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид хяналт тавин ажиглана гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв. 

 ​Бамбарууш тавдугаар сард анх ирэхдээ ийм нялх байсан юм. Бамбарууш тавдугаар сард анх ирэхдээ ийм нялх байсан юм.