
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өчигдөр хаалтаа хийсэн. Тэгвэл өнөөдөр хүндэтгэлийн чуулганыг товлон зарлажээ. Тодруулбал, Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган 11.40 цагт эхлэх юм.
Хүндэтгэлийн чуулганд зориулж УИХ-ын дарга Г.Занданшатар танхимд үг хэлэх бол бусад гишүүд цахимаар оролцох ажээ.