
Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Энэ жил Коронавирус цар тахлын нөхцөл байдлаас үүдэж эрийн гурван наадам хийхгүй болсон. Гэхдээ наадмын цахим нээлтийн арга хэмжээ болон баяр наадмын өдрүүдийн телевизийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.