Сэлэнгэ мөрний эргээр зугаалж байсан 10 иргэн машинтайгаа сураггүй алга болжээ

Сэлэнгэ мөрний эргээр зугаалж байсан 10 иргэн машинтайгаа сураггүй алга болжээ

Сэлэнгэ мөрний эргээр зугаалж байсан 10 хүн машины хамтаар алга боллоо гэсэн дуудлагын дагуу ОБГ-ын аврах баг эрэн хайх ажил явуулсан ч олдоогүй гэж мэдээллээ.

Уг дуудлагыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдөр өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. 07.14-ний өдрийн байдлаар хоёр бүлэгт хуваагдаж,

Нэгдүгээр бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т явганаар болон завиар,

Хоёрдугаар бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 90 км-т завиар урсаж, 45 км-т явганаар эрэн хайх ажил хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд ажиллагааг зогсоожээ.