
Бүх нийтийн амралтын эхний гурван хоногийн хугацаанд ГССҮТ-ийн хэмжээнд нийт 1058 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Яаралтай тусламж авч буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа бөгөөд хүйсийн хувьд 40 хувь нь эмэгтэй, 60 хувь нь эрэгтэй байгаа юм.